MN

Үнэгүй онлайн qr код үүсгэгч / вектор, динамик, өнгөт /

QR кодын төрлийг сонгох

Статик QR код гэдэг нь мэдээлэл шууд QR кодод өөрт нь кодлогдож, шинэ QR код бүтээхгүйгээр мэдээллийг өөрчилж болохгүй байхыг хэлнэ. Ийм QR кодод кодлогдсон мэдээллийг гаргаж авахад танд Интернет холболт хэрэггүй (хэрвээ вэб холбоос юмуу имэйл хаяг кодлогдсон бол, ямархуу төрлийн холбоос кодлогдсон талаар мэдээллийг төхөөрөмж чинь хүлээн авах болно. Гэхдээ тухайн холбоосыг ажиллуулах буюу имэйл илгээхийн тулд Интернетэд холбогдох шаардлагатай).
Динамик QR код нь зөвхөн агуулгыг удирдах хуудасны холбоосыг агуулсан QR код юм. Ерөнхийдөө, энэ нь вэб хуудасны холбоосыг агуулсан статик QR код шиг юм. Динамик QR кодыг уншуулах үед гарч ирэх өгөгдлийг, QR кодыг өөрийг нь өөр болгохгүйгээр өөрчилж болно. Мэдээлэл авахаар QR кодыг уншуулах үед, Интернетэд холбогдох шаардлагатай.

Үнэгүй Статик QR код үүсгэх

Хүссэн ямар ч текстээ QR кодоор кодло. QR кодыг уншуулах үед дэлгэцэн дээр текст харагдах болно.

500
Нэрийн хуудсаа QR кодоор кодло. Таны хэрэглэх QR код уншуулдаг аппаас хамаарч, нэг бол таны холбоо барих мэдээлэл гарч ирнэ, эсвэл ухаалаг утас чинь тэр мэдээллийг утсан дээр чинь хадгалах санал тавина.







Мессэжийг QR кодод кодлох. QR кодыг уншуулах үед онцолсон текст болон хүлээн авагчийн дугаар агуулсан мессэж илгээх цонх нээгдэх болно. (Ашиглаж буй таних программаас хамаарна. Бүх төхөөрөмж дээр ажиллах эсэх нь баталгаагүй).


500
Имэйл мессэжийг QR кодод кодлох. QR кодыг уншуулах үед онцолсон текст болон хүлээн авагчийн имэйл хаягийг агуулсан имэйл зурвас илгээх цонх нээгдэх болно. (Ашиглаж буй таних программаас хамаарна. Бүх төхөөрөмж дээр ажиллах эсэх нь баталгаагүй).



500
WiFi сүлжээтэй холбогдох нууц үгээ QR кодоор кодлох. Кодыг уншуулах үед, аль хэдийн бөглөсөн нууц үгтэй сүлжээнд холбогдох программ нээгдэх болно. (Ашиглаж буй таних программаас хамаарна. Бүх төхөөрөмж дээр ажиллах эсэх нь баталгаагүй).


Өөрийн вэбсайт, олон нийтийн сүлжээний хуудас, тэр ч байтугай PayPal төлбөрийн холбоосоо QR кодоор кодлох. QR кодыг уншуулах үед ухаалаг утас чинь тухайлсан вэб хаягийг нээх болно. (Ашиглаж буй таних программаас хамаарна. Бүх төхөөрөмж дээр ажиллах эсэх нь баталгаагүй).

Үнэгүй Динамик QR код үүсгэх

Уучлаарай, динамик QR коддоо өгөгдөл нэмэх буюу засварлахын тулд та бүрэн эрхтэй байх ёстой.
Та дараах олон нийтийн сүлжээний бүртгэлээ ашиглан нэвтрэн орж болно:
Нэвтрэх Google
Нэвтрэх Facebook
Нэвтрэх Vk
Нэвтрэх Linkedin
Тавтай морил, [ Гарах ]
Таны өгөх доорх бүх мэдээлэл Интернетээс олж болохуйц ба олон нийтэд ил байх болно гэдгийг анхаар, иймээс өөрийн нууц мэдээллийг бүү оруулна уу.
Та 3 динамик QR код үнэгүй үүсгэж болно. Таны одоо засварлаж байгаа нэг кодын хувьд, анхаарна уу:
Зураг байхгүйX


250

5000





QR кодын загварын тохиргоо

QR кодын хэмжээ: x3
Үндсэн (боломжит хамгийн бага) QR кодын дүрсийг ямар хүчин зүйлээр томруулах вэ гэдгийг илэрхийлнэ. Энэ нь цэгэн зургийн хувьд чухал байдаг.
QR кодны илүүдэл: x1
QR кодод суулгасан алдаа засах түвшнийг заана. Энэ тоо хэдийчинээ өндөр байна, эвдэрсэн QR кодоос мэдээллийг олж авах магадлал төдийчинээ их байна, мөн түүнчлэн QR кодны хэмжээ ч төдийчинээ их байна.
Ойлгомжгүй байдал: 1
Файлын формат:
PNG – бит зураг. Хэвийн нөхцлүүдэд ашиглагддаг. Томруулж багасгах үед хэлбэр нь гажуудаж магадгүй.
SVG – вектор зураг. Вэбсайтуудад суулгаж мөн олон янзын вектор засварлагчид руу оруулж болно.
EPS – вектор зураг. Хэвлэлийн засварлагчдыг ашиглаж байх үед хэрэглэгддэг (энэ хувилбарт тод харагдах байдлын тохиргоог боловсруулдаггүй).

QR код гэж юу вэ?

QR кодыг хаана, хэрхэн ашигладаг вэ? Аль нь илүү дээр вэ: динамик уу эсвэл статик код уу?

“QR код” гэдэг нэр томъёо нь “түргэн хариу өгөх код” гэдэг үгний товчилсон хэлбэр юм. Үүнийг хялбар байлгахын тулд, тэдгээр нь “дөрвөлжин зураасан код” байдаг бөгөөд Японы Автомашины Үйлдвэрт анх бий болгон ашиглаж эхэлсэн байдаг. Хэрэглэгчээс ухаалаг утас руу мэдээллийг дамжуулахад хэрэглэгддэг байсан ба тэдгээрээс цөөхнийг дурдвал хуанлийн үйл явдал, утасны дугаар, текст мессэж, бүтээгдэхүүний деталь, хадгалсан имэйл мессэж гэх мэт асар их мэдээллийг хадгалж чадна. Тэдгээр нь, дэвшилтэт, компьютерээр уншуулж болох UPC зураасан кодтой адил үүрэг гүйцэтгэх ба бараа бүтээгдэхүүний баглаа боодол, бизнесийн цонх, зарлалын самбар, хаяг пайз, нэрийн хуудас, зар сурталчилгаа зэрэгт хэрэглэгдэж болно мөн түүнчлэн бүтээгдэхүүнийг мөшгих ба тухайн зүйлсийг танин мэдэхэд хэрэглэгдэнэ.

QR кодыг уншихын тулд, танд Андройд утсанд зориулсан “QR droid”, iOS-д зориулсан “RedLaser”, ухаалаг утас буюу таблет дээрх Blackberry-д зориулсан “QR code Scanner Pro” гэх мэтийн QR код уншигч апп байх ёстой. QR аппыг ажиллуулахад камер автоматаар идэвхжих болно. QR кодыг камерын урд тааруулаад QR аппын дохио дуугарч, кодны хадгалж буй бүх мэдээллийг харуулах хүртэл төхөөрөмжөө хөдөлгөхгүй барь. Зарим аппууд нь таны вэб хөтчийг идэвхжүүлэх ба кодонд хадгалагдсан мэдээллийг агуулсан вэб холбоос руу таныг чиглүүлэх болно.

QR кодыг хаана, хэрхэн ашигладаг вэ?

Өөрийн тухай мэдээллийг тараахаас эхлээд бизнесийнхээ маркетингийн шийдэл хүртэл QR кодыг ашиглах олон арга зам байдаг. QR кодыг хэрэглэж болох хэдэн арга зам доор байна:

Нэрийн хуудас / Сурталчилгааны материал

Та QR кодыг өөрийн нэрийн хуудас, каталог, товхимол дээрээ хэвлэж болох бөгөөд ингэснээр тэдгээр нь таны холбоо барих мэдээллийг ухаалаг утасны хаягийн дэвтэр лүү илгээж эсвэл таны бизнесийн дэлгэрэнгүй тайлбартай вэб хуудсыг харуулах болно. Үүнийг цамцнаас эхлээд зарлалын самбар,нисэх онгоц хүртэл юун дээр ч, хаана ч хэвлэж болно.

Үйл ажиллагааны тасалбар

Хэрвээ та үйл ажиллагаа зохион байгуулагч бол, RSVP хуудас (Францаар, “répondez s’il vous plaît”) болон тухайн үйл ажиллагааны GPS солбицолтой холбосон үйл ажиллагааны тасалбарт QR кодыг нэм, ингэснээр боломжит зочин өөрийн оролцох эсэхээ баталгаажуулж, тэр газрыг өөрийн ухаалаг утсан дах GPS жолоодлогын апп дээрээ тэмдэглэх болно.

Бүтээгдэхүүний баглаа боодол/ Бүтээгдэхүүн мөшгих / Бодит цаг хугацаан дах хэрэглэгчийн шүүмж

Та хэрэглэгчээ өөрийн бизнес болон бараа бүтээгдэхүүнийхээ вэб хуудастай холбохын тулд эцсийн бүтээгдэхүүнийхээ баглаа боодолд QR кодыг нэмж болно. Вэб хуудасны холбоос нь, бүтээгдэхүүний тайлбар, үүний үр ашиг, хэрэглэгчийн үйлчилгээний төвийн холбоо барих мэдээлэл ба компаний ерөнхий мэдээлэл зэргийг агуулж болно.

QR Кодын Төрлүүд

Үндсэн хоёр төрлийн QR код байдаг: динамик ба статик.

“Амьд QR код” гэж мөн нэрлэгддэг динамик код

Нэгэнт үүсгэсэн бол, үндсэн эцсийн мэдээллийн холбоосыг кодыг оролцуулахгүйгээр засч болно. Уншуулах үед динамик код нь, өгөгдлийн санд хадгалагдаж, тухайн уншуулсан кодтой харилцан ажиллахаар программчлагдсан тодорхой заавар хадгалагдаж байгаа сервер рүү таныг чиглүүлэх болно. Тэдгээрийг нэг л удаа үүсгэж, хэрэглэдэг учраас динамик код нь эвтэйхэн байдаг бөгөөд үүнийг уншуулахад гарч ирэх мэдээллийг өөрчилж болдог.

Статик код

Динамик кодоос ялгаатай нь, статик QR код нь мэдээллийг шууд текст байдлаар хадгалдаг буюу хоёрдогч холбоосуудаар дамжихгүйгээр вэб хуудсыг шууд гаргадаг. Энэ нь, мэдээлэл буюу вэб холбоосыг өөрчилж засч болохгүй гэсэн үг юм (та тухай бүртээ шинэ статик код үүсгэх хэрэгтэй болно). Өөрсдийн байнгын өөрчлөгддөггүй мэдээллийг (жишээ нь., өөрсдийн төрсөн огноо, цусны төрөл) агуулсан код хүсдэг хүмүүст статик код маш зохистой.

Аль нь илүү дээр вэ: динамик уу эсвэл статик код уу?

Статик код нь шууд хэрэглэгдэх мэдээллээс бүрддэг. Эдгээр код дах мэдээллийг та удирдах, хянах боломжгүй гэсэн үг юм. Шаардлагатай үед та өмнө нь хэвлэсэн материалаа дахин хэвлэхгүйгээр гарч ирэх мэдээллийг өөрчилж болдоггүй учраас энэ кодууд нь маш төвөгтэй байдаг.

Динамик код нь, ямар мэдээллийг одоо харуулах вэ, эсвэл ямар вэб холбоос руу чиглүүлэх хэрэгтэй вэ гэсэн мэдээллийг хадгалсан тусгай вэб серверийн холбоосуудаас бүрддэг. Энэ нь та тухайн динамик кодыг мөшгөж (статистикийн мэдээллийг цуглуулж) мөн кодны бүтцийг өөрчлөхгүйгээр эцсийн мэдээллийн вэб хуудасны холбоосыг өөрчилж, засч болно гэсэн үг юм. Та өмнө нь хэвлэсэн материалаа дахин хэвлэх хэрэггүй гэдэг утгаараа энэ нь динамик кодыг нийтлэг болгож байгаа юм. Хийх хэрэгтэй зүйл чинь ердөө л эцсийн вэб холбоосыг өөрчлөх явдал бөгөөд статик кодын хувьд ийм боломж байдаггүй. Динамик кодын харуулж байгаа мэдээллийг хэвлэгдсэнийх нь дараа ч хянаж болно гэдэг байдал нь, статик кодтой харьцуулахад динамик кодыг илүү их сонгоход хүргэдэг ба статик кодыг хэрэглэсний дараа өөрчлөхөд маш хэцүү (жишээ нь, асар их хувь хэвлэгдсэн үед кодны мэдээллийг бодитоор гаргах боломжгүй байх).

Динамик кодын хувьд мэдээллийг боловсруулах серверийг шаарддаг байхад статик код нь ямар ч технологийн шаардлага тулгадаггүй учраас үнэгүй салбарт өргөнөөр хэрэглэгдэж болох юм. Тиймээс, үнэгүй QR код санал болгодог вэбсайтууд нь ихэвчлэн статик QR кодыг үнэгүй харин динамик QR кодыг төлбөртэйгээр санал болгодог.